Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон бөгөөд уг өөрчлөлтэй холбогдуулан олон нийтийн дунд шалгалтын материал ангиас хамааран өөр түвшинд байна гэсэн ойлголттой байгааг албан ёсоор залруулж байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд байх ба өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой юм.
Монгол хэл, бичгийн шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид http: //eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна уу.