Эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаадын унаган нутаг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хоёрдугаар сарын 24-ний өдөр “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа 14:00 цагт эхэлж, ганган хийцтэй дээл өмссөн эмэгтэй нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Гадаа жиндүүхэн, салхитай ч хөтлөгч нээлтийн үйл ажиллагааг цангинасан хоолойгоороо эрч хүчтэй эхлүүлж тус нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулсан юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамир бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа, Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх хэмээн нэг нэгээр нь танилцуулан зарлалаа.
Үүний араас нээлтийн ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээн Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж үг хэлж араас нь тууз хайчлах ёслол болов. Туузыг Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, , Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамир бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх нар хайчиллаа. Тууз хайчлах ёслолын араас хөтлөгч уртын дуучин, морин хуурчыг тайзнаа урин ийнхүү Сэлэнгэ аймгийн “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн жаврыг үргээж нээлт өндөрлөлөө.
Нээлтийн араас ирсэн зочдод шинээр байгуулсан “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”- өө танилцуулах ба тус төв нь хуучин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар байжээ. Тэгвэл дотоод заслыг Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын ажилчид өөрсдөө гар биеэ оролцуулан хийсэн талаар Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх онцолж байв.
Барилга руу ороход ирсэн хүмүүстээ зориулан зассан кофены ширээ биднийг угтах ба шинэхэн байгуулагдсан төвдөө улавчаа өмсөөд орцгоолоо. Цаашлаад төхөөрөмжтэй өрөөнд ороход шив шинэхэн 9 төхөөрөмж угтлаа. Төхөөрөмжүүдийг танилцуулвал:
- Даралт хэмжигч- даралт, зүрхний импульс үзэх
- BMI хэмжигч-өндөр хэмжих
- Өөх болон булчингийн массыг хэмжигч- биеийн бүтцийг тодорхойлох
- Гүйлтийн зам- зүрх, амьсгалын тэсвэрийг тодорхойлох
- Дээд мөчдийн хүчийг хэмжигч- гарын атгалтын хүчийг хэмжих
- Сунгалтыг хэмжигч- уян хатан байдлыг хэмжих
- Тэсвэрийг хэмжигч- хэвтээ байдлаас өндийж суух гэдэсний таталтыг хэмжих
- Хурд, авхаалж самбаа хэмжигч- 3*10 метрийн зайн гүйлтийг хэмжих
Гэсэн төхөөрөмжүүдийг бэлтгэн тавьжээ. Хүмүүс төхөөрөмжүүдтэйгээ танилцаж өөрийн биеэр туршиж үзэцгээн өөрт тохирох дасгал хөдөлгөөн зэргээ мэргэжлийн хүнээр зөвлүүлж, сэтгэл хангалуун харагдана.
Хажуу талын өрөөлүү ороход хоол зүйчид байх ба төхөөрөмжөөр гарсан хувь хүний биеийн онцлогийг харуулсан хариуг хараад тэр хүний биед тохирсон хоол ундыг зөвлөж өгөхөөр ажилаа бэлдэцгээж байв.
Тус төхөөрөмж нь статистик, динамик үнэлгээний аргачлалаар
- Гарын хүч
- Уян хатан
- Тэсвэр
- Тэсрэлт
- Сунгалт
- Зүрх амьсгалын тэсвэр, хүчил төрөгчийн хэрэглээг тодорхойлох
- Булчингийн масс
- Гадна, дотор өөх
- Илүүдэл жин
- Биеийн усны хэмжээ
- Бүсэлхийн тойрог
- Биеийн жингийн индекс зэргийг тодорхойлон гаргана.
Тус бие бялдрын үзүүлэлтийг хоол зүйчид харж хүн тус бүрийн хоолны дэглэмийг гаргаж өгөх юм.
Удалгүй Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх тус төвийг байгуулснаар ямар ямар сайн үр дүн гарах талаар танилцууллаа.
Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:
- Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох
- Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх
- Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх
- Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох
- Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон -шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх
- Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх
- Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.
Ийнхүү “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Г.Хоролмаа