Биеийн тамир, спортын улсын хорооны биеийн тамир бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасантай шинээр нээгдээд буй “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”- ийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу? “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”иргэдэд ямар ач холбогдолтой вэ яагаад нээсэн бэ? Нийт хэдэн аймаг, дүүргүүдэд нээсэн бэ?
-Иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймагт тус сорилын төвөө нээлээ. Нийслэлд Баянгол, Налайх , Сэлэнгэ аймаг, Архангай аймаг зэргүүдэд “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” ийг нээгээд байна. архангай аймгийн сорилын төвийн нээлт удахгүй болно. Мөн биеийн тамир, спорт улсын хорооны газраас 2024-2028 онд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт сорилын төвийг нээхээр ажиллаж байна.
-Тус тоног төхөөрөмжүүд ямар ямар үзүүлэлтүүдийг харуулах вэ?
-Гурван үзүүлэлтийг үзүүлнэ. Үүнд, бие бялдрын ерөнхий үзүүлэлт, биеийн биометрийн үзүүлэлт, идэвхтэй амьдралын хэв маягийг харуулах үзүүлэлт.
-“Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” тамирчдад ямар давуу талтай вэ?
-Тамирчдын хувьд бие бялдрын үзүүлэлтийг яаж нэмэх, булчингийн ажиллагаа сул байвал хэрхэн түүн дээр ажиллахын гаргаж ирдэг төхөөрөмжүүд байгаа. Ингэснээр тамирчдын хувьд гаргах амжилтын хувь нь дагаад нэмэгдэнэ гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа