Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадоржтой шинээр нээлтээ хийгээд буй “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”- ийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвтэй боллоо. Аймаг орон нутгийн зүгээс тамирчдаа дэмжих ямар ажлуудыг хийж байна вэ?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсын хэмжээнд дөрвөн бие бялдрын түвшин тогтоох сорилын төв байгуулагдаж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймагт нээгдэж байгаад нь маш их баяртай байна. Сорилын төвийг нээснээр иргэдэдээ эрүүл амьдралын хэв маягийг санал болгож байна.
Тамирчдынхаа бие бялдрын хөгжлийг шалгаж зөв зохистой сургалт, бэлтгэлийг хийснээр амжилтын үр дүнг ахиулна гэж харж байна.
-Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг хуучин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт байрлуулж байгаа юм байна. Шинэ барилга байгууламж барьж тус төвийг нүүлгэх үү ?
-Сорилын төвийн маань барилгын ажил ирэх хавраас эхэлнэ. Нийт 1,8 тэрбум төгрөгийн төсвийг баталсан байгаа. Төхөөрөмжүүдийн хувьд 500 орчим сая төгрөг болсон. Энэ ташрамд Биеийн тамир, спортын улсын хороондоо баярласнаа илэрхийлье.
-Цаашдаа Сэлэнгэ аймгийн спортын салбартаа төлөвлөж буй ажилаасаа дурдвал?
-Сэлэнгэ аймгийн хувьд цаашдаа өвлийн спортын төрлүүдээ улам хөгжүүлж амжилтуудаа ахиулахаар судалгаа гарган ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа