Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц уншигчдадаа "Эх орон" танин мэдэхүйн зурагт номоо өргөн барилаа.
"Эх орон" зурагт ном нь бидний амьдарч буй монгол нутагт үлэг гүрвэлүүд идээшиж байсан тэртээх цаг үеэс өнөөдрийг хүртэлх түүхийг өгүүлнэ.
Мөн "Хүн төрөлхтөн хэрхэн үүсэж хөгжив?", "Хүн төрөлхтөн яаж соёл иргэншил бүтээв?", "Бидний хэл, соёл болоод "өнөөдөр" хэрхэн бүрэлдэн тогтов?" зэрэг олон асуултад хариулахад туслах юм.
Эх орон гэх сэдэв өдөр бүр, тэмдэглэлт баяр болгоноор яригддаг боловч мөн чанар болоод агуулгыг хүүхдэд ойлгуулах ном бүтээл ховор билээ. Тиймээс хүүхдийн номын Жангар редакц эх орны сэдвээр хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн зураг, текст бүхий танин мэдэхүйн номыг бүтээлээ.
Номын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.