Энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн нээлтийн ёслол боллоо.
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийг үе шаттай байгуулахаар зорин ажиллаж нийслэлд хоёр, орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
“Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр иргэдийн бие бялдрын онцлог, ажиллах чадвар болон биеийн бүтцийг бүх талаар тодорхойлно. Иргэдэд эрүүл, зөв амьдралын хэв маягийг олгож, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар зөвлөгөөг өгөн ажиллах юм.