Сар шинийн баяр болохтой холбогдуулан МБШТ-Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл өглөө.
Зурхайч, гэвш Ч.Очирбат хэлэхдээ "Шинийн нэгэн байхгүй ч мөр зүгээ урьдын адил гаргана. Цаашдаа ч 100 жилд нэг, хоёр удаа ч юм уу, шинийн нэгэн тасарна гэсэн судалгаа бий. Шинийн 2-нд золгож болохгүй гэсэн зүйл байхгүй. Могой жилийн тухайд залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, настанууд биеэ энхрүүлүүштэй.
Нэг нас нэмж буй учраас шинийн нэгэн мэт сэтгэж, зүг мөрөө гаргууштай.
Бороо хур татранги зун болох шинжтэй байна. Хар нохойн ам урд зүт байна" гэж дурдлаа.