Сар шинийн баяр болохтой холбогдуулан МБШТ-Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл өглөө.
Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, "Цагаан сар бол бидний хувьд чухал уламжлалт баяр. Соёл уламжлал, нандин үнэт өв соёл шингэсэн баяр билээ. Монголчууд бид аав ээж, ахмадуудда хүндэтгэл үзүүлдэг, ахмадууд сургаал захиасаа хэлдэг, ахан дүүс уулзалддаг баяр юм. Нөгөөтэйгүүр бурхны шашинтнуудын хувьд чухал баярт тооцогддог. Учир нь шинийн нэгнээс шинийн 15-ныг хүртэл Бурхан багш номлолоо айлдаж олон хүмүүсийн буруу бодол, төөрөгдөл, эргэлзээг арилгасан, олон хүмүүс зөв зам мөрд орсон онцгой баяр юм. Тиймээс эрт дээр үеэсээ соёл уламжлал, шашин шүтлэг талаасаа ч онцгой юм.
Цагаан сарын хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хуучин номын хурал хурдаг. Цагаан сарын ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл үргэлжилнэ. Хуучин номын хурал дээр сор залах зэрэг тусгай зан үйлүүд явагдаж байгаа. Шинийн нэгнээс эхлээд цагаан сарын их ерөөл явагддаг. Цагаан сарын үеэр МБШТ-Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, лхаарамба Ц.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зориулсан айлдвар айлдана. Бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Насны авшиг хүртээнэ. Дэд хамба, гавж С.Гантөмөр гуравдугаар сарын 16-ны өдөр Билгүүний зүрхэн судар номыг тайлбарлана" гэв.