Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва (сар шинийн өдрүүд) гарагуудад буюу гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд амрах шийдвэрийг гаргав. Амарсан гурван өдрөө энэ онд багтаан нөхөж ажиллаж болохыг төрийн байгууллагуудад үүрэг болголоо.