Сар шинийн баяр болоход цөөн хоног үлдээд байна. Тиймд замын ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт өглөөний 8:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйлчилж байгаа юм. Түүнчлэн цагдаагийн алба хаагчид тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй улсын дугаартай тээврийн хэрэгслийг хязгаарлалтын бүс рүү оруулахгүйгээр буцааж байгаа билээ.