2025 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 21.1 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна.
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 20.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 20.2 сая зорчигч зорчжээ.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 227.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 303.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өсжээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ