Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулхад тогтвортой байжээ. 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байсан ба Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна. Цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нуур болон голын дагууд мөс хэврэгшиж болзошгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.