“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудад цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгджээ. Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр дамжаанаас гадна хоёр, гуравдугаар дамжааны оюутан, суралцагч хамрагдах боломжтой болсон байна. Оюутан цэрэгт хамрагдахыг хүссэн оюутнуудад голч дүн нь 2.8 байх шаардлага тавьдаг хэвээрээ аж.
Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна.