Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ирэх Бямба гаригт тохионо. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нөөцийн махны өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулахаар болжээ.
Өргөтгөсөн худалдааны үеэр нөөцийн хонины махыг гулуузаар нь зарах юм байна. Үнийн хувьд нэг кг мах 11,800 төгрөг байхаар тогтоожээ.