11.00 ЦАГТ ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Уул уурхайд ажиллаж буй Хятадын компаниуд олон монгол ажилчдын эрхийг хэрхэн зөрчиж дарамт шахалт үзүүлж Монгол Улсын хууль дүрэм журмын стандартыг зөрчдөг цаашлаад цагдаа, прокурорын төвшинд нөлөөлж шүгэл үлээсэн хүнийг хэрхэн яллах, гүтгэх хувийн мэдээллийг нь хэвлэл мэдээллээр задлах эрүүдэн шүүж байж болзошгүй талаар баримтыг дэлгэнэ.
11.30 ЦАГТ Цагаан дэл уулаар боомт нээх Засгийн газрын 2014 оны шийдвэр нь хууль бус болох үндэслэлүүдийг нийтэд зарлах болсон тухай Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас мэдээлэл хийнэ.
12.00 ЦАГТ “Зөв найзууд” нийгэмд үйлчлэх ТББ-аас “Сайн хөрш” төслийг Төрийн гурван өндөрлөгт болон нийслэлийн Засаг даргад өргөн барих тухай мэдээлэл хийнэ.
12.30 ЦАГТ Үндэсний баялагийн сангийн тухай улс төрийн намууд ба иргэдээс мэдээлэл хийнэ.
13.00 ЦАГТ Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд, төрсөн эгч дүүсийн сүлжээтэй холбоотой асуудлаар иргэд мэдээлэл хийнэ