БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2025.02.20 / ПҮРОВ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Эд эдлэл, идээ ундаа олдоно.
Наран ургах, шингэх: 07.50-18.22
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 2 сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана житнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба ухэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтөй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бужиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтей газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Ус шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.