Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, ийнхүү өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. Энэ үеэр дараах зөвлөмжийг өглөө.
- Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлэх арга аргачлалыг бий болгох,
- Кибер аюулгүй байдлыг хангах суурь стандарттай болох,
- Кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил, салбар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмжийг өгөв.