Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино Осакагийн “Азийн олон улсын кино наадам”-ын уралдаант хэсэгт шалгарсан байна.
Тус фестивальд 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж 150 мянга орчим үзэгчид үзэж сонирхсон байна.
Энэхүү кино нь 2024 оны арваннэгдүгээр сард “Talling Black Night Film Festival”-д гранпри шагналын хүртэж, мөн 2024 оны шилдэг 30 Ази киноны жагсаалтад багтаж байсан юм.
Г.Хоролмаа