Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн сарын байдлаар 203.7 тэрбум төгрөг болж өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт.Мөн тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая болж, өмнөх оныхтой харьцуулахад 79.8 мянгаар буурсныг статистикчид онцоллоо. Үүнд шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.