"Тавантолгой түлш" компаниас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 17 агуулахад 31969, үйлдвэрийн бүсэд 8987.9 тн, нийт 40956 тн шахтал түлшний нөөцтэй байна. 25 килограммын шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг бөгөөд үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Галлагааны улирал буюу тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшний борлуулалт нийслэлийн 7 дүүрэгт хэвийн явагдана" гэдгийг дурджээ.