Том малын зүй бус хорогдол 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга,үхэр 2.2мянга, адуу 1.9 мянга , тэмээ 17 толгойгоортус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны нэгдүгээр сард
- Баян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),
- Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,
- Хөвсгөлаймагт 2.3 (13.9 хувь) мянга,
- Увс аймагт 1.9 (11. 1 хувь) мянга,
- Завхан аймагт 1.3 (7.5%) мянга,
- Говь-Алтай аймагт 1.1 (6.8хувь) мянга,
- Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,
- Хэнтийаймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой нь 2025 оны 1 дүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт 255-774 толгой хээлтэгч мал хорогдсон ньнийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна. Харин нийт 244 толгой хээлтүүлэгч хорогдсоны 83 толгой нь ухна, 59 толгой нь хуц, 56 толгой нь бух, 46 толгой нь азарга байна. Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сард 94 толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 1.4 (93.6 хувь) мянган толгойгоор буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)