Мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2025 онд 21.4 сая толгой мал, амьтныг зооноз, халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дархлаажуулалтад шаардагдах вакциныг дотоодын үйлдвэрээс худалдан авах, орон нутагт хүргэх, нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийг боловсруулж, баталгаажуулан ажиллаж байна.