ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Дархан-Уул аймаг дахь ХХААХҮ-ийн яамны байранд ХААН банк, “АПУ Дайри” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, сүүний аж ахуйг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тус салбарт хийсэн судалгааны үр дүн, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хүртээмж, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
“АПУ Дайри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай компанийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, сүүний чиглэлийн үхэр импортлох, малын тэжээл тариалах, импортлох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр зорьж буйгаа дурдсан юм.
Түүнчлэн, яамны зүгээс газар тариалан, мал аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгөв.
Сайд Ж.Энхбаяр мал аж ахуйн салбарын зээлийн гүйцэтгэлийн, хяналтын мэдээллийг дор бүр нь гаргаж, хяналт тавих ёстой. Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлэх, мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлэхэд анхаарах зүйлсийг цаг болсон талаар онцоллоо.
Сэтгэгдэл (2)