ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “2025 оны зургаадугаар 7 хоногийн вирус судлалын тандалтын мэдээгээр өмнөх тавдугаар долоо хоногийхтой харьцуулж үзвэл 18,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Вирус хамгийн их тархсан нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд их байна. Зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсний Риновирус, АЗСБ тус тус 20,3 хувийг эзэлж байна. Риновирусийн тархалт өмнөх 7 хоногийхтой харьцуулахад 14,3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бокавирус 8,7 хувьтай өмнөх долоо хоногоос 4,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуугийн H1N1 вирусны хувьд 5,7 хувьтай. Улирлын коронавирус 2,9 хувьтай байгаа бөгөөд эдгээр вирусын тархалт харьцангуй бага байна гэж харж байна” гэв.