Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа. Төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.
“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам
Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавих шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Дээд боловсролтой байхЭрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
- Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
- Цэргийн алба хаасан байх
- Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
- Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
- Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.
Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
- Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
- Иргэний үнэмлэх;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
- Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
- Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
- Бүрдүүлсэн баримт бичгийг 2 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 2 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь
- Шалгалт өгөх хуваарийг 3 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ТАЗ-ийн салбар комиссоос утсаар холбогдож, шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.
- Бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтад иргэний үнэмлэхээ авч очихыг анхаарна уу!
БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ.
https://exam.csc.gov.mn/