“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр /2025.02.13/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ. Наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох хөтөлбөр бий.
Түүнчлэн “Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ.
Мөн эл наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдаг уламжлалтай. Тус яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 шүлэгчийн нэрс тодорчээ. Тодруулбал,
1. Д.Энхбаяр
2. Б.Намуун
3. Д.Гантөмөр
4. Т.Банзрагч
5. Н.Үржинбдадм
6. Б.Батсайхан
7. М.Уяахундага
8. Ш.Одбаяр
9. Н.Батжаргал
10. Р.Нэргүй нар шалгарчээ.