Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж цаашид хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, эрүүл хооллолтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.
Манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв.