Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал:
- “Шинэлэх ёс” өргөө;
- “Цагаан сар” өргөө;
- “Түүхэн хөгжим” өргөө;
- “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
- “Язгуур урлаг”-ийн өргөө;
- “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
- “Тэмээн жин” өртөө;
- “Цаатан” өртөө;
- “Эрдэнэт сүрэг” өртөө;
- “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
- “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой. Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС