Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ.
9:00 цагт: Аялал жуулчлалын үндэсний чуулган Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно.
9:15-12:30 цагт: “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яамны “Номин” танхимд болно.
11:00 цагт: ОХУ-ын ЭСЯ-наас Зөвлөлтийн нэрт эмч Павел Николаевич Шастины мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлах түүний дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө.
11:40 цагт: Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн нөхцөл байдлын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал хийнэ.