Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийж, 2000 тун вакцины худалдан авсан ирэх долоо хоногоос вакциныг хийнэ гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлсэн. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байгаа аж.
Одоогоор ойрын 1700 гаруй хүнд эхний ээлжийн вакциныг хийхээр төлөвлөжээ.