ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ долоо хоногийн амбулаториор үзүүлж буй томуу, томуу төст өвчний байдал зургаан хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногоос 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн онтой харьцуулаад үзвэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ор дэлгэлтийн тоо цөөрсөн. Амбулаториор үйлчлүүлж буй нийт үйлчлүүлэгдчийн 60-70 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Үүний 40 орчим хувийг 0-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхүүд анхаарал хандуулах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Менингококк халдварын сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн ч гэсэн тус халдварын тархалт 1-5 сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилсан сэргийлэх мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.