Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улсад 33 мянган гадаад жуулчин иржээ. Өнгөрсөн оны энэ үед 28 мянган гадаад жуулчин ирж байжээ.
Манай улс аялал жуулчлалын салбараа дэмжиж, "Монголд зочлох жил"-ийг зарласан. Нөгөөтэйгүүр, өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан мэдээлэл сурталчилгааны ажлыг олон улсад эрчимтэй хийж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд зуны улиралд олон тооны гадаад жуулчин хүлээн авч, өвөлд цөөн жуулчин ирдэг байсан. Энэ нь монгол орныг зорин ирж буй гадаад жуулчны тоог хязгаарладаг байсан. Тийм учраас энэ салбарын улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Хөх сувд" мөсний баярыг арав хоног зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийгээд байна.