Нэр бүхий УИХ-ын гишүүд төсвийн зардлыг бууруулах зарчмын санал гаргасан. Ирэх оны төсвийн зардлыг 3,6 их наяд төгрөгөөр бууруулах саналыг гаргаж, төсвийн урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах хэрэгтэй хэмээн олон нийтэд мэдээлсэн.
Уг төсвийн урсгалд зардалд нэгэн жишээг авсан нь нь томилолт болон зочны зардал байлаа. Ирэх оны төсөвт уг зардлыг 111 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 4 дахин нэмэгдсэн байна. Томилолт болон зочны зардал 2020 оны улсын төсөвт 16 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөж байжээ.
Мөн төсвийн зардлыг бууруулах зарчмын санал гаргасан гишүүд дээр нэмэгдэхээ илэрхийлээд буй Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед сайд нар гадаадад албан томилолтоор ажиллах зарчмаа гэрээлж байжээ. Тус гэрээнд гадаадад албан томилолтоор жилд 2-оос илүү явахгүй байх гэж зааж байсан аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)