Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцлоо. Энэ үеэр “Huawei” компанитай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн аж.
- Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох,
- хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт,
- гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ.
Тэгвэл эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болсон аж.
Харин дээрх шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ч.Анар "Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа" хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ч.Анарын тухайд үүрэн холбооны "Жи-Мобайл" ХХК, "Ондо" ХХК-ыг үүсгэн байгуулсан юм.
Сэтгэгдэл (2)