Өнгөрсөн хэд хоногт Соёлын салбарын төсөв, 18.3 тэрбумын ваучертай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл тэрбээр үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" гэжээ.
Сэтгэгдэл (1)