Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан Засгийн газрын хуралдаан болохгүй аж. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Засгийн газрын хэд хэдэн гишүүн ажлын айчлал хийж байгаа юм.