2025 оны төсвийн зардлыг бууруулах зарчмын саналыг УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Б.Түвшин, Ж.Баярмаа нар ирэх оны төсвийн зардлыг 3,6 их наяд төгрөгөөр бууруулах саналыг гаргаж, төсвийн урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах хэрэгтэй хэмээн олон нийтэд мэдээлсэн юм.
Тэгвэл уг дөрвөн гишүүн дээр УИХ-ын гишүүд санал нэгдэж, ажлын хэсэгт нь нэмэгдэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ажлын албанаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Сарнай, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Д.Цогтбаатар, А.Ундраа нар нэгдэж гарын үсэг зурсан. Цаашид УИХ-ын гишүүд нэгдэх хандлагатай байна" гэх мэдээллийг өглөө.
Д.Батчулуун