Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас дараах мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр "2025 оны төсвийг танах ёстой. Сайд нар дээр тавигдсан төсвийг харахад л төсөв данхайсан. Үүнийг Засгийн газрын 14 мега төсөлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Бид яагаад Засаг хамтрахад дэмжсэн бэ гэвэл Монгол Улсад явахгүй байсан хөгжлийн бодлогууд яваасай гэсэн үүднээс дэмжсэн. Салбаруудад шаардалагтай бус төсөвүүд орж ирсэн.
Өнөөдөр би энд яриа өгөөд сууж байхад 12 хүн хавдараар амь насаа алдаж байна. Тэгэхэд хавдрын эмнэлэг очероо дийлэхгүй байгаа. Манай улсын эмч нарын чадвар бол сайн. Гэхдээ эмнэлгийн хүртээмж байхгүй. Эмнэлгийн хүртээмжийн асуудал 2025 оны төсөвт сууж өгөөгүй.
Монгол Улсад Хөгжлийн банк нэртэй том банк байна. Банк нэртэй боловч нэг ч үйл ажиллагаа явуулахгүй байна. Хөрөнгө хурааж авсан, шүүх хурал хийсэн. Тэнд байгаа хөрөнгө үнэгүйдэж эхэлж байна. Хавдрын эмнэлэг дотор байдаг дөрөвдүгээр эмнэлэг Хөгжлийн банкинд хураагдчихсан юм билээ. Тэр байранд хавдрын эмнэлгийг оруулаад, өвчтөнгүүдээ яагаад хүлээж авч болохгүй байгаа юм бэ.
126 гишүүнтэй парламентын төсөв хүн төвтэй байх ёстой. Ийм байж эмнэлгээ барихгүй өөр зүйл хийгээд байгаа нь буруу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)