Цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас дараах мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр "Хиймэл дагуулийн асуудал УИХ-д хэлэлцэгдаж эхлээгүй асуудал. Би зөвхөн тус төслийн талаар танилцуулга л хийсэн. Францийн парламент хиймэл дагуулд зарцуул гэж өгсөн мөнгийг өөр зүйл зарцуулах үндэслэл байхгүй. Байхгүй мөнгөний төлөө бухимдаад намайг элдвээр хэлэх шаардлага байхгүй.
Хиймэл дагуулын төслийг болиулах шиг амархан зүйл байхгүй. УИХ-аар ерөөсөө зээлийн хэлэлцээр ороогүй. УИХ-аар шийдээгүй.
Олон жил хав дараад явж байсан юм нь яригдаад, ажил болох гээд байна. Энэ долоо хоногоос Баялгийн сангийн 34 хувийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Миний хувьд улс төрд олон жил ажиллалаа. Надад хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах хувийн ашиг сонирхол байхгүй. Та нар тайван бай. Ирэх саруудад би хамгийн муу хүн болох нь ойлгомжтой боллоо" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)