Долоо хоног бүрийн хоёр дахь өдөр байнгын хороод хуралдах хувиартай. Энэ хуваарийн дагуу өнөөдөр Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тухайлбал, төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн талаар хэлэлцэх аж.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ ·Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/ |
10.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
·Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонсох |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
·Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга ·Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал · “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
14.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |