2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх тухай нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтээмжийг хэмжих явц суларсан. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас маш өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж буй орлогоо үргүй зардалд зарцуулж байна. Үргүй зардлууд дахиад зардал нэхдэг. Ингэж явсаар өнөөдөр бид нийт орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байна. Тиймээс урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах хэрэгтэй" гэв.