2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх тухай нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай засвар, өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Ингэж байж ирэх оны эдийн засгийн эрсдэлийг бууруулна.
Төсвийн урсгал зардлыг 3,6 их наяд төгрөгөөр бууруулъя гэсэн зарчмыг саналыг тавьж буй. Үр дүнд нь төсвийн тэлэлтийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах, иргэд хувийн хэвшлийн орлогыг хамгаалах боломжтой.
Төсвийн бодлогыг хумих шаардлага бий. Хоёр сарын өмнө 2,6 их наяд байсан урсгал зардал яагаад 3,6 их наяд болоод нэмэгдчих вэ гэдэг нь асуудалтай байна" гэв.