Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр МИАТ компанийн санхүүгийн байдал хүндэрч дампуурах эрсдэлд хүрсэн тухай болон ажилчдынхаа цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдалд орсон талаарх мэдээлэл хөвөрсөөр буй.
Мөн МИАТ онгоцны түрээсээ төлж чадахгүй онгоцоо хураалгах нөхцөл үүсч байгаа зэргээс асуудлууд үүсчээ. Түүнчлэн одоо байгаа удирдлагуудын талаарх бусармаг үйлдлүүдийн талаар мэдээлэл дэлгэгдэх болсон. Үүнтэй зэрэгцээд МИАТ компанид тендэрт шалгараад бараа, ажил үйлчилгээгээ гүйцэтгэсэн компаниудын төлбөрийг төлж чадахгүй байгаа гэх гомдлууд ихээр гарах болжээ.
Дээрх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-н сайд Б.Дэлгэрсайхан нарт удаа дараа баримтанд түшиглэсэн гомдол, мэдээллүүд очсон байгаа бөгөөд ЗГ-ын хуралдаанаар ойрноос шийдвэрлэх тухай яригдсан байна. Удаа дараа асуудал үүсгэсээр өдгөө удирдаж буй Төрийн өмчит байгууллагыг дампуурлын эрмэгт авчирсан хүмүүс бол МАН-аас тохоон томилсон НАМЗХ-ын харьяалалтай найзууд гэх.
МИАТ ТӨХК нь үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд 2016 оны сонгуулийн дараагаас одоогийн удирдлагууд нь хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Улмаар 2022 оноос гүйцэтгэх захирал болон санхүү, захиргаа, маркетинг хариуцсан захирлын албан тушаалд дэвшин тус тус томилогдсон байдаг.
Улаанбаатар Төмөр замын дарга Х.Хэрлэнгийн хамаатан гэгдэх гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь саяны УИХ-ын сонгуулиар МАН-ын тэрбумтнуудын тойрогт ажилласан гэх. Захиргааны захирал Мөнхмарал нь Нямаагийн Энхболдын дүү гэгдэх бөгөөд онгоцны үйлчлэгч охидыг шөнө оройн цагаар дуудаж, ирээгүй охидыг нь нислэгт гаргахгүй байх, цаашлаад зайлшгүй суух ёстой Авран хамгаалах сургалтанд нь явуулахгүй нэрийг нь хасах зэргээр дарамталдаг аж. Санхүүгийн захирал Цэгц нь өрөөг нь цэвэрлэж бгаа үйлчилгээний ажилтан болон гарын үсэг зуруулах гэж орсон ажилчдын урдаас англи хэлээр бувтнаж чи ойлгохгүй л дээ гэх зэргээр доромжилж ажилчдаа тэнэг мангараар нь дуудаж суудаг гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн.
МИАТ ХК компани нь онгоцны түрээс, сэлбэг, шатахууны төлбөр зэрэг зайлшгүй зардал болох 40 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэхээ төлж чадахгүй санхүүгийн хувьд бүрэн дампуурлын байдалд орсон байгааг ихэд нууцалж байгаа аж.
Энэ талаар холбогдох хяналт шалгалтын ажил явагдах эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд дээрээс нь хэргийг дарж байна гэж компанийн хэсэг ажилчдын зүгээс нэрээ нууцлан мэдээлэл өгөөд ч нэмэргүй байгаа аж.
Үргэлжлэл бий . . .
Сэтгэгдэл (33)