Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор хүлгийн жолоо заллаа. Энэхүү айлчлалаас хүлээх зарим зүйлсийн талаар энд дурдъя.
-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна. Стратегийн гэхээр урт хугацаанд тогтвортой харилцаагаа хөгжүүлнэ гэсэн үг юм.
-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайдыг ажлын айлчлалд Засгийн газрын гишүүд буюу Тэргүүн Шадар сайд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд багтсан нь Хятадын талд Засгийн газар тогтвортой ажиллахыг харуулж буй явдал гэж үзэж байна.
-Шанхай хотод Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE)-д Ерөнхий сайд оролцоно. БНХАУ тус экспог цар тахлын үед ч буюу 2018 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ жилийн тухайд экспод дэлхийн 128 гаруй орноос 3,400 орчим оролцогч оролцоно. Мөн экспо болох нийт талбайн хэмжээ 500,000 м.кв-г хамарч байгаа аж. Дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон талбар болж буй тухайн экспо технологийн хөгжил дэвшил төдийгүй олон улсын уулзах индэр болж өргөжиж байгаа учир Монгол Улсын Ерөнхий сайд оролцож байгаа нь ач холбогдол Хятадын талд ирээдүйн алсын хараагаа харуулж буй явдал болох талтай болов уу.
-Энэ айлчлалын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад бичигдсэн зарим төслийг хөдөлгөх чиглэлд голлон анхаарна гэж харж байна. Тодруулбал, усан цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг зорилго болгож буй биз ээ.
Сэтгэгдэл (1)