Эрчим хүчний үнэ нэмэх талаарх асуудал яригдаж буй. Үүнийг өнөөдөр цэгцэлж, Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өгөх аж. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Үнэ нэмэгдэнэ. Хэрэглээний халуун ус, дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний салбар энэ жил 270-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана" гэж байв.