УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "ХХААХҮЯ дээр вакцины асуудал бий. Төрийн албан хаагчид вакцин хийгээд явж болдоггүй. Үүнийг вакцин нийлүүлдэг хувийн хэвшилтэй хамтраад явдаг. Бас үдийн цай хөтөлбөр бий. Төр өөрөө хийх шаардлагагүй зүйлсийг хувийн сектороор хийлгэдэг. Энэ зардлууд ийм л зарчмаар явдаг шүү. Төр өөрийнхөө хийхгүй зүйлийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг л ажлууд юм. Зардлаас 30 хувь хасах юм бол хувийн хэвшилд очих мөнгийг л танаж байна гэж ойлгоорой" гэв.
Сэтгэгдэл (1)