УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын Г.Тэмүүлэнгийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Энэ зардлын ангиллыг зарлага, урсгал зардал дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж, хянасан. Б.Түвшин гишүүн 300 гаруй тэрбумын асуудлыг эргэж харахаар ярилцсан. Гуравдагч этгээдээр гүйцэтгүүлдэг гэж хэлэхэд хэцүү бас хэвлэл болон зарим зардлуудыг оруулсан гэсэн бөгөөд 32 тэрбумыг хасаад үлдсэнийг нь хэвээр үлдээх санал гаргасан. Нийтдээ төсөв өөрөө гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Механикаар хасаж, танаж болохгүй, боломжгүй зүйл" гэв.
Сэтгэгдэл (1)