Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко үг хэлсэн юм.
Тэрбээр, яриандаа "Монголд зочлохыг урьсанд талархал илэрхийлж, халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна. Мөнх хөх тэнгэрийн орны ард иргэдийн зочломтгой зан заншил, байгалийн үзэсгэлэн надад гүн сэтгэгдэл төрүүлж байна.
Энэхүү төрийн дээд айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хийж байгаа анхны айлчлал юм.
Монгол Улс, Беларусь улс аль аль нь томоохон орнуудтай хөрш. Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомтой байдаг. Монгол Улстай өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх бидний чин сэтгэл, эрмэлзэлийг энд хүрэлцэн ирсэн Беларусийн төлөөлөгчид илтгэн харуулна.
Танай улс сайн сайхнаар дэвшиж, орчин үеийн өнгө төрхөөр хөгжиж байгааг харахад таатай байна.
30 жилийн өмнө Монголд ирж байсан хүний хувьд харьцуулж үзэхэд тухайн үеийн Монголоос мөнх тэнгэр, газар хоёр л хэвээр үлдсэн байна" хэмээн дурдсан юм.
М.Жаргал
Шууд дамжуулалтын үеэрх орчуулгаас...