Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Улсын Дээд шүүхээс тайлбар авахаар хандаж буй талаараа мэдээлж, дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэх явцад Цагдаагийн Ерөнхий газраас намайг авлига, албан тушаалын хэргээр ял авч байсан мэтээр ойлгогдохуйц бичгийг СЕХ-нд хүргүүлсэн. Тус бичигт үндэслэж УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс хасах шийдвэр гаргасан. Миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй. Энэ үүднээс сая Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргалаа. СЕХ Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д заасныг үл тоож МАН-ын явуулсан матаас бүхий бичиг дээр үндэслэж манай нэр дэвшигчдийг хасдаг юм бэ.
Эцсийн дүндээ Монгол Улсын хууль тогтоомж хүчтэй юм уу, МАН-ын дүрэм хүчтэй юм уу.
Цагдаагийн Ерөнхий газрын тодорхойлолт, МАН-ын Хяналтын хорооноос хуулиас давсан дүрмээ удирдлага болгон СЕХ-нд өгсөн албан бичиг, СЕХ түүнийг нь хүлээж авч байгаа байдлыг нь дүгнээд үзэхэд энэ бол зохион байгуулалттайгаар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого. Шударга бус байдалтай “Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн тэмцэж байна” гэв.
Сэтгэгдэл (6)