УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг УИХ-ын дарга гаргажээ. Д.Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг агаад Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулж байгааг танилцуулав.
Өмнөх Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс Д.Загджав Ерөнхий аудиторын ажлыг нэг жилийн хугацаатай хийнэ гэсэн үг аж.
Улмаар Д.Загджавыг Ерөнхий аудитороор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 61 хувийн саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл (3)